Үндсэн агуулга руу үсрэх
GAME MASTERСагс 🛒 0

Бидний тухай

2019 оноос хойш нэг л зүйл хийж байна

Хөлөгт тоглоомыг Монголд жинхэнэ ёсоор нь авчрах. Оригиналиар нь, дүрмийг нь монголоор, зөвлөгөөтэй нь хамт.

7
жил үйл ажиллагаагаа явуулсан
62+
нэр төрөл тавиур дээр
34,000+
дагагч Facebook дээр
2
салбар

Байр суурь

«Board game бол талх, кофе биш юмаа. Хүүхдийн тоглоомын дэлгүүр бол бүр ч биш.»

Board game store бол хобби дэлгүүр. Түүний хүртээмжийг ихэвчлэн дараах зүйлсээр хэмждэг болохоос хэрэглэгчээс 5 минутын зайтай эсэхээр нь хэмждэггүй.

  • Сонголтын өргөн хүрээ
  • Мэргэжлийн зөвлөгөө
  • Тоглогчдын бүлэг
  • Тоглоом туршиж үзэх боломж
  • Онлайн үйлчилгээ, хүргэлт

Монголын нөхцөлд бүр ч тийм. Улсын нийт хүн ам бага, хөлөгт тоглоомын сонирхогчдын тоо түүнээс ч бага тул дүүрэг бүрт board game store байх эдийн засгийн үндэслэл бараг байхгүй.

Харин хэрэглэгчид хүссэн тоглоом нь байгаа эсэх, оригинал эсэх, үнэ боломжийн эсэх, хурдан хүрч чадах эсэх, дүрмийг нь тайлбарлаж өгдөг эсэх нь чухал. Тиймээс «хэрэглэгч бүрт ойр байх ёстой юу?» гэвэл хариулт нь үгүй. Харин хэрэглэгч хүссэн үедээ худалдан авахад амар байх ёстой.

Game Master дэлгүүрийн доторх тавиурууд

Дөрвөн зүйл

Бид юуг үргэлж хийдэг вэ

Оригиналь

Хуулбар биш. Албан ёсны эрхтэйгээр, үйлдвэрээс нь шууд. Деталь ихтэй нарийн хийцтэй тоглоомыг оригиналиар нь тоглох нь өгөх мэдрэмжээс авахуулаад олон зүйлд ач холбогдолтой.

Монгол хэл дээр заавартай

Хамгийн олон тоглогддог тоглоомуудын дүрмийг бид өөрсдөө монголчилж, хэвлэж хайрцагт нь хийдэг. Англи дүрэм уншиж суух шаардлагагүй.

НӨАТ орсон үнэ

Зарласан үнэ дээр нэмэгдэх зүйл байхгүй. И-баримт шууд гарна.

Дүрмийг тайлбарлаж өгнө

Хайрцаг өгөөд явуулахгүй. Аль тоглоом танай бүрэлдэхүүнд тохирохыг ярилцаж, дүрмийг нь заагаад өгнө.

Найзууд ширээ тойрон тоглож байгаа нь

Юугаараа ялгаатай вэ

Дүрмийг нь монголоор хэвлэдэг

Хамгийн олон тоглогддог тоглоомуудын дүрмийг бид өөрсдөө орчуулж, хэвлэж, хайрцагт нь хийдэг. Sequence, Monopoly, Flip 7, Zombie Chickens, Starter Pack бүгд Монгол хэл дээр заавартай.

Учир нь тоглоом худалдаж авах, тоглож эхлэх хоёр өөр зүйл. Англи дүрмийн 12 хуудсан дээр тээглээд тавиур дээрээ үлддэг хайрцаг олон гэрт байдаг.

Монгол заавартай тоглоомууд

Хаана байдаг вэ

Салбарууд

Хан-Уул салбар

Хан-Уул дүүрэг. Гэрлэн дохиотой уулзвараар урагшаа эргээд 200 метр хиртэй яваад, арьс ширний цагаан хаалганы баруун талд. Улаанбаатар 17042.

Үндсэн дэлгүүр. Сонголт хамгийн өргөн.

Говь салбар

Хаяг, ажиллах цагийг утсаар лавлана уу.

Холбоо барих