Үндсэн агуулга руу үсрэх
GAME MASTERСагс 🛒 0

Дэлгүүрийн байр суурь

Яагаад оригиналь хөлөгт тоглоом авах нь урт хугацаанд илүү ашигтай вэ?

Хүмүүс ихэвчлэн ингэж боддог: «Хямдхан байхад яагаад оригиналь авах ёстой гэж?» Бодит ялгаа хаана гардаг вэ гэвэл дөрвөн зүйл дээр.

Чанар

  • Картын зузаан
  • Хэвлэлийн өнгө
  • Дүрсний нарийвчлал
  • Хайрцагны бат бөх байдал

1–2 тоглоод л ялгаа мэдэгддэг.

Тоглох туршлага

  • Дүрмийн орчуулга алдаатай байх
  • Карт дутуу байх
  • Баланс эвдэрсэн байх

Стратеги тоглоом дээр энэ нь тоглоомын мэдрэмжийг бүхэлд нь эвдэнэ.

Урт хугацааны үнэ цэнэ

  • Дахин зарах боломжтой
  • Өргөтгөл нь таарна
  • Community support авна

Хуулбарын дахин зарах үнэ бараг тэг.

Юуг дэмжиж байна

  • Зохиогчийг
  • Дизайнерийг
  • Ирээдүйд гарах шинэ тоглоомыг

Оригиналь авах нь энэ гурвыг дэмжиж байгаа хэрэг.

Хамгийн ойлгомжтой жишээ

«Хуулбар Катаны улаан болон улбар шар өнгө бараг ялгагддаггүй. Оригиналь нь бол өдөр шөнө шиг ялгагдаж харагдана.»

Хуулбар Катан тоглоомын модон хэрэглэлийн ялгаа энэ хоёр өнгөн дээр хамгийн тод гардаг. Ширээн дээр суугаад хэдэн ээлж тоглох үед л мэдэгдэж эхэлдэг зүйл.

Оригиналь CATAN тоглоом ширээн дээр

Албан ёсны эрх

Эрх нээгдэх бүрд үнэ буудаг

Оригиналь гэдэг нь үнэтэй гэсэн үг биш. Тоглоом бүрийн албан ёсны худалдах эрхийг авах тусам дамжлага цөөрч, үнэ нь буудаг. Доорх хямдралууд бүгд яг ийм шалтгаанаар зарлагдсан.

Zombie Chickens тоглоомын хувьд бид албан ёсны эрхийг нь авснаар үнэ нь хямдарсан бөгөөд уг тоглоомыг худалдаалах эрх Амазон болон Game Master дээр л байна.

Гаднаас харахад

«Монголын цорын ганц хөлөгт тоглоомын дэлгүүр»

Японы Mysterious Treasure сайт Монголд ирэх үеэрээ дэлгүүрт зочилж бичсэн нийтлэлээс

2019 оноос хойш бид зөвхөн оригиналь хөлөгт тоглоомыг бодит дэлгүүрээрээ хүргэж, тоглоом бүрийн ард байгаа соёл, зохиогч, бүтээлч хөдөлмөрийг Монголын хэрэглэгчдэд танилцуулсаар ирсэн.

Та хямдхан түр зуурын сонголт хийдэг үү, эсвэл урт хугацааны үнэ цэнэ сонгодог уу?