Хоёр хүн Стратеги
Stratego Original
Jumbo
Шатрыг хүндрүүлээд дээрээс нь покерын зальдалт нэмсэний дайтай тоглоом.
- Тоглогч
- 2 тоглогч
- Хугацаа
- 45–60 мин
- Нас
- 8+ нас
- Хүндрэл
- Хөнгөн
Оригиналь
Дэлгүүрийн тайлбар
STRATEGO бол 2 хүн хоорондоо хэн нь жинхэнэ стратегич вэ гэдгээ шалгах сорил тоглоом.
Чамд бага гарын цэргүүд байгаа ч тэрийгээ маршал, генерал байгаа мэтээр итгүүлж айлгаж болно. Сул модтой царайлж байгаад өрсөлдөгчийн ахмадыг тэсрэх бөмбөгөн дээр гишгүүлж болно.
Энэ тоглоомд хэн нь илүү тактиктай нь л хожно. Шатар гайгүй тоглож сурсан бол дараачийн түвшиндээ ороод нэг үзээрэй.