А.11
Stratego Original
Jumbo
1
Тойм
Шатрыг хүндрүүлээд дээрээс нь покерын зальдалт нэмсэний дайтай тоглоом.
2
Үзүүлэлт
- Тоглогчийн тоо
- 2 тоглогч
- Нэг тоглолт
- 45–60 мин
- Насны ангилал
- 8+ нас
- Хүндрэл
- Хөнгөн
- Дүрмийн хэл
- Англи хэл дээр
- Ангилал
- Хоёр хүн, Стратеги
3
Дэлгүүрийн тайлбар
STRATEGO бол 2 хүн хоорондоо хэн нь жинхэнэ стратегич вэ гэдгээ шалгах сорил тоглоом.
Чамд бага гарын цэргүүд байгаа ч тэрийгээ маршал, генерал байгаа мэтээр итгүүлж айлгаж болно. Сул модтой царайлж байгаад өрсөлдөгчийн ахмадыг тэсрэх бөмбөгөн дээр гишгүүлж болно.
Энэ тоглоомд хэн нь илүү тактиктай нь л хожно. Шатар гайгүй тоглож сурсан бол дараачийн түвшиндээ ороод нэг үзээрэй.